Буцах үнэмлэх
2022-11-17
БУЦАХ ҮНЭМЛЭХЗориулалт: Монгол Улсын Үндэсний гадаад паспортоо гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, хугацаа нь дуусан хүчингүй болж, шинээр гадаад паспорт захиалах хугацаа байхгүй үед эх орондоо яаралтай буцах шаардлагатай иргэд, эсвэл шинээр төрсөн хүүхэд гадаад паспортоо захиалж авч амжаагүй үедээ эх орондоо яаралтай буцах шаардлагатай болсон тохиолдолд олгоно. Хүчинтэй хугацаа: Буцах үнэмлэхийг 12 сар хүртэлх хугацаагаар олгох боломжтой бөгөөд сунгах, өөрчлөх боломжгүй. Хэнд Буцах үнэмлэх олгох вэ: Швед, Дани, Исланд, Норвеги, Финланд, Эстони Улсад байнга болон түр оршин суугч Монгол Улсын иргэд Бүрдүүлэх материал: - Буцах үнэмлэх хүсэгчийн анкет Хүсэлт шийдвэрлэлт: Элчин сайдын яам Буцах үнэмлэх авах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт шийдвэрлэнэ. Буцах үнэмлэх олгохоос татгалзах шалтгаан: Хүчин төгөлдөр гадаад паспорттай иргэнд Буцах үнэмлэх олгох боломжгүй.
САНАМЖ: Цагийн хуваарь: ЭСЯ-ны иргэдэд үйлчлэх цагийн хуваарь нь нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрөөс бусад үед Даваагаас Баасан гарагт 08:30-12:00, 13:00-16:30 цагийн хооронд ажиллана. ЭСЯ-ны консулын асуудал хариуцсан ажилтан нь Шведийн Хаант Улс, түүний хотууд, хавсран суугаа Дани, Исланд, Норвеги, Финланд, Эстони Улсууд дахь Монгол иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар хууль хяналт, цагдаа, шүүх, эрүүл мэндийн гэх мэт олон байгууллагаар явах шаардлага гарах нь бий. Иймд үйлчилгээ авахдаа урьдчилж цаг товлохыг Танд зөвлөе. |