Гадаад паспорт захиалах
2022-11-17
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
18-аас дээш насны насанд хүрэгсэд:
- Паспорт захиалгын маягт (Элчин сайдын яаманд цахимаар бүртгэнэ)
- Хугацаа нь дууссан эсвэл хүчингүй болсон гадаад паспорт (Эх хувиар. Хэрэв паспортоо гээгдүүлсэн бол харьяа Цагдаагийн газарт бүртгүүлсэн тухай цагдаагийн бичиг)
- Иргэний үнэмлэх (хуулбар байж болно. Иргэний үнэмлэх хүчинтэй хугацаа нь дуусаагүй байх)
- 3.5 х 4.5 см 300dpi /413x531px/ хэмжээтэй цагаан фон дээр авхуулсан зураг /файлаар/
- Төлбөр 550 крон (ханшийн зөрүүнээс үүдэн өөрчлөгдөх магадлалтай)
18-аас доош насны хүүхэд:
- Паспорт захиалгын маягт (Элчин сайдын яаманд цахимаар бүртгэнэ, эцэг, эх, асран хамгаалагч нь өмнөөс нь бүртгүүлж болно)
- Хугацаа нь дууссан эсвэл хүчингүй болсон гадаад паспорт (Эх хувиар. Хэрэв паспортоо гээгдүүлсэн бол харьяа Цагдаагийн газарт бүртгүүлсэн тухай цагдаагийн бичиг)
- 16 - 18 насны хүүхэд иргэний үнэмлэх (хуулбар байж болно)
- 0 - 16 насны хүүхэд төрсний гэрчилгээ (хуулбар байж болно)
- Эцэг, эхийн гадаад паспорт (хуулбар байж болно)
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх (хуулбар байж болно)
- 3.5 х 4.5 см 300dpi /413x531px/ хэмжээтэй цагаан фон дээр авхуулсан зураг /файлаар/
- Төлбөр 550 крон (ханшийн зөрүүнээс үүдэн өөрчлөгдөх магадлалтай)
САНАМЖ:
- Та өөрийн болон бусдын цагийг хэмнэх үүднээс Элчин сайдын яамны Консулын хэлтсийн 087 531 135 дугаар утсаар урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү. Цаг товлоогүй иргэдэд үйлчлэх боломжгүйг анхаарна уу.
- Насанд хүрсэн иргэн өөрийн биеэр ирж, захиална. Бусдын өмнөөс өгөх паспорт захиалгыг хүлээж авахгүй.
- Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгалт хийхгүй болсон тул шинээр паспорт захиална уу.
- 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс өмнө хийгдсэн гадаад паспортын сунгалт хүчинтэй хэвээр байгаа.