Төрсний гэрчилгээ

2022-11-16


Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т: “Гадаадад оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ” гэж заасны дагуу 30 хоногийн дотор шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлнэ үү.

Та ЭСЯ-ны  46 (08) 7531135 утсаар урьдчилан холбогдож, цаг авсан байх шаардлагатайг анхаарна уу.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Төрсний гэрчилгээ авахад дараах материал шаардлагатай. Үүнд:

Гэрлэлтийн баталгаатай эцэг эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад:
- Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яамаас төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдөл /анкет татах/ , /өргөдөл татах/
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /эмнэлгийн FV-2 бүртгэлийн загвар, 30 хоног хэтэрсэн бол вакцин хийлгэсэн бичгийн хуулбар /Эмнэлгийн FV-2 бүртгэлийн загвар харах /       
- Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Эцэг, эхийн гадаад паспортны хуулбар
- Гэрлэлтийн баталгааны хуулбар

Гэрлэлтийн баталгаагүй эцэг, эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад:
- Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдөл /анкет татах/ , /өргөдөл татах/
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /эмнэлгийн FV-2 бүртгэлийн загвар, 30 хоног хэтэрсэн бол вакцин хийлгэсэн бичгийн хуулбар /Эмнэлгийн FV-2 бүртгэлийн загвар харах /            
- Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Эцэг, эхийн гадаад паспортны хуулбар

Ээж өөрөөр хүүхдээ овоглож төрсний гэрчилгээ авахад:
- Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдөл /анкет татах/ , /өргөдөл татах/
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /эмнэлгийн FV-2 бүртгэлийн загвар, 30 хоног хэтэрсэн бол вакцин хийлгэсэн бичгийн хуулбар /Эмнэлгийн FV-2 бүртгэлийн загвар харах /              
- Эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Эхийн гадаад паспортны хуулбар
- УБЕГ-ын гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /эх хувиар эсвэл таны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ГХЯ-ны КГ-аар дамжуулж ирүүлсэн хувь/

САНАМЖ: 

1. Монгол Улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв Таны хүүхэд Швед, Дани, Исланд, Норвеги, Финланд, Эстони Улс эсхүл өөр бусад улсын харъяат иргэнээр бүртгэгдсэн бол Таны хүүхдэд Монгол Улсын төрсний гэрчилгээг давхардуулан олгохгүйг анхаарна уу.

2. Хэрэв  Та хүүхдээ төрүүлснээс хойш 30 хоногийн дотор Төрсний бүртгэлд хамруулж, гэрчилгээ аваагүй  бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас дээрх төрөлт бүртгэгдсэн эсэх тухай лавлагаа авах шаардлагатай болдог. Мөн өөрийн өрхийн эмнэлгээс хүүхэд хэвийн бойжиж буй тухай (Загварыг эндээс үзнэ үү) тодорхойлолт авч ирнэ.

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ:

110 швед крон;

БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ:

Nordea bank account: PlusGiro 52199-7
Beneficiary: Embassy of Mongolia
Bank: Nordea
IBAN - account: SE 6195000099603400521997
BIC/Swift address: NDEASESS