Гэрлэлтийн гэрчилгээ
2022-11-16
Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын иргэд хоорондоо болон гадаадын иргэнтэй гэр бүл болж буй иргэд гэр бүлээ бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
Та ЭСЯ-ны 46 (08) 7531135 утсаар урьдчилан холбогдож, цаг авсан байх шаардлагатайг анхаарна уу.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Гэрлэлтийн гэрчилгээ авахад дараах материал шаардлагатай. Үүнд:
- Гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл /гадаад улсын иргэний хувьд англи хэлээр өргөдөл бичиж гарын үсгээ зурсан байна/
- Гэрлэгсдийн иргэний үнэмлэх болон үндэсний гадаад паспортын хуулбар
- Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг эндээс дарж авна уу.
- Гэрлэлтийн бүртгэлийн талаарх УБЕГ-ын лавлагаа /хүчинтэй гэрлэлт бүртгэлтэй байгаа эсэх тухай/
- Гэрлэгсэд гурван төрлийн шинжилгээ өгсөн баримтаа хавсаргах. Үүнд: ДОХ/ХДХВ, сэтгэцийн эмгэг, халдварт сүрьеэ.
- Өмнөх гэрлэлт цуцлуулсан, эсхүл бэлбэсэрсэн бол энэ тухай бүртгэлийн байгууллагын тодорхойлолт, эсхүл шүүхийн шийдвэрийн хуулбар.
- гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хоёр хүнийг оролцуулна.
- Үйлчилгээний хураамж 110 швед крон
САНАМЖ:
Гэрлэгсэд заавал өөрсдийн биеэр Элчин сайдын яаманд ирж, бүртгэлээ хийлгэхийг анхаарна уу.