ӨЛЗИЙ ХЭЭНИЙ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

2025-04-17


Өлзий хээ = Арван Түгээмлийн гүн ухаан + зохион байгуулалт +  соёлын илэрхийлэл

Арван Түгээмлийг өлзий хээгээр дүрслэх нь санамсаргүй сонголт биш бөгөөд энэ нь уламжлал, гүн ухаан, зохион байгуулалтын уялдаа холбоог нэгэн зэрэг илэрхийлдэг маш онцгой бэлгэдэл юм.

Арван түгээмэл тойм хүснэгт

 

Агуулга / Утга санаа

Нэршил

Биеийн хэсэг

1

Их засаг буюу Улсын Үндсэн хууль

Их Засаг

Толгой

2

Эрх хуваарилалт, нийгмийн давхаргын хуулиуд, төрийн гол орлогын эх үүсвэр болох татвар, авлига (нэгж иргэнд Төрөөс олгох хишгийг авлига гэх бөгөөд хөшүүргийн бодлогын төрөлд хамаарна. Эдгээрийг иргэний хууль хэмээн нэрлэх ба орчин цагийн иргэний хуулиас өөр ойлголт болно)-д хамаарах хуулиуд

Хамтын Хариуцлага

Хүзүү

3

Олон улсын гэрээ болон хууль, бодлогод нөлөөлөх байгалийн хүчин зүйлс

Гэгээрүүлэгч Орон Зай

Хондлой

4

Хориглохуйн хууль засгууд (Эрүүгийн хууль болон хууль дахь хариуцлагын заалтууд)

Алтан Дээд Үнэн

Сүүл (ташуурт)

5

Хүнсний болон эрүүл мэндэд хамаарах хууль, стандартууд

Мянган Хүнсч

Баруун бөөр

6

Нөөц болон ахуйн талбарт хамаарах хууль, стандартууд

Ерэн Бүтээвэр

Зүүн бөөр

7

Боловсролд хамаарах хуулиуд

Есөн Ухаан

Зүүн гар

8

Эзэн эрхэд хамаарах хуулиуд

Найман Оюун

Баруун гар

9

Байгууллага, харь иргэний үйл ажиллагаанд хамаарах хуулиуд

ОгоУул Зөн

Зүүн хөл

10

Гэр бүл, ахуйн соёлд хамаарах хуулиуд

А Кок Суу

Баруун хөл

1. Зүй тогтолт, зохион байгуулалт

  • Өлзий хээний хэлхээ бүр бусадтайгаа тэгш хэмтэй, логик дарааллаар холбогддог.
  • Арван Түгээмэл нь ч мөн хүний амьдралын үе шат, Төрийн бүтэц, эрх үүргийн уялдаа дээр үндэслэдэг.
  • Ийм уялдаа бүхий системийг дүрслэхэд өлзий хээ шиг зохистой, тайлбарлагдах дүрслэл байхгүй.

2. Билэгдэл, уламжлал, оюун санаа

  • Эхлэл ба төгсгөлгүй, тасралтгүй үргэлжлэх дүрс.
  • Өлзий хээ нь Монгол түмний гүн ухаан, бэлгэдлийн амьдралын суурь.
  • Түүгээр аз жаргал, эв нэгдэл, амгалан оршихуйн үзэл, баяр жаргал, урт удаан наслах, өвчин зовлонгүй, дайн дажингүй, амар амгалан амьдралыг бэлгэддэг.
  • Арван Түгээмэл ч Монгол иргэний амьдралыг ухаалаг, тэгш, зохицолтой болгох зорилготой тул соёлын хувьд уялдаатай дүрслэл болж өгдөг.

3. Бодлого төлөвлөлт дэх “огтлолцол”

  • Өлзий хээний огтлолцох хэсгүүд нь олон хуулийн уялдаа, бодлого боловсруулалтын уулзваруудыг төлөөлнө.

4. Бусад улс оронд хэрэглээнд:

  • Өлзий хээ нь зөвхөн монголчууд төдийгүй бусад соёлд чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал, хятадууд өлзий хээг сайн сайхны бэлгэдэл гэж үзэж, хаалга цонх, улаан утас зангидах зэрэгт ашигладаг.

5. Археологийн болон түүхийн эх сурвалжид

  • Монголын археологийн судалгаагаар эртний эд өлгийн зүйлс, ялангуяа хүрэл зэвсгийн үеийн олдворуудаас өлзий хээтэй төстэй дүрслэлүүд олддог. Энэ нь өлзий хээний үүсэл, хэрэглээ нь эртний түүхтэй болохыг харуулдаг.
  • Монголчуудын эдийн соёлын талаарх түүхэн эх сурвалжууд, тухайлбал, Монгол гэрийн хээ угалзын тухай судалгаанд өлзий хээ нь гэрийн модон хэсгүүдийг чимэглэхэд ашиглагддаг байсан тухай дурдсан байдаг. Энэ нь өлзий хээний хэрэглээ нь зөвхөн гоёл чимэглэлийн төдийгүй, соёлын өвийг хадгалах, дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэж байсныг илтгэнэ.
  • Өлзий хээ нь аливаа зүйлийн уялдаа холбоо, эв сахилга, өөрийн биеийг хичээнгүйлэх, бусдын үйлийг дэмнэхийн билэгдэлтэй. Андын харилцаа, гэрээ хэлэлцээр, хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.