БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛСЫН ТУХАЙ

2024-07-29


Улс төрийн нөхцөл байдал:

Ерөнхийлөгч: Александр Стубб (2024 оны 2 дугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний эвслээс нэр дэвшиж 51,6 хувийн саналаар 6 жилээр сонгогдсон)

Ерөнхий сайд: Петтери Орпо. Түүний тэргүүлсэн Үндэсний Эвслийн нам 2023 оны           4 дүгээр сард болсон Парламентын сонгуулиар ялалт байгуулж, “Финландчууд”, “Шведийн Ардын нам” болон “Христийн ардчилсан нам”-тай хамтран эвслийн Засгийн газрыг 6 дугаар сарын 20-ны өдөр эмхлэн байгуулсан.

Засгийн газрын бүрэлдэхүүн:

 

  1.  

Petteri Orpo, /Петтери Орпо/

Ерөнхий сайд

  1.  

Riikka Purra /Рийкка Пурра/

Шадар сайд бөгөөд Сангийн сайд

  1.  

Anders Adlercreutz /Андэрс Адлеркрутз/

Европын асуудал болон өмчийн удирдлагын  сайд

  1.  

Elina Valtonen /Элина Валтонен/

Гадаад хэргийн сайд

  1.  

Ville Tavio /Вилле Тавио/

Гадаад худалдаа болон хөгжлийн сайд

  1.  

Leena Meri /Леена  Мери/

Хууль зүйн сайд

  1.  

Mari Rantanen /Мари Рантанен/

Дотоод хэргийн сайд

  1.  

Antti Häkkänen /Антти Хакканен/

Батлан хамгаалахын сайд

  1.  

Anna-Kaisa Ikonen /Анна-Кайса Иконен/

Орон нутаг болон бүс нутгийн захиргааны сайд

  1.  

Anna-Maja Henriksson /Анна-Маяа Хэнрикссон/

Боловсролын сайд

  1.  

Sari Multala /Сари Мултала/

Шинжлэх ухаан, соёлын сайд

  1.  

Sandra Bergqvist /Сандра Бергквист/

Залуучууд, спорт, биеийн тамирын сайд

  1.  

Sari Essayah /Сари Эссаяа/

Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд 

  1.  

Lulu Ranne /Лулу Раннэ/

Тээвэр, харилцаа холбооны сайд

  1.  

Arto Satonen /Арто Сатонэн/

Хөдөлмөрийн сайд

  1.  

Vilhelm Junnila /Вилхелм Юунилла/

Эдийн засгийн сайд

  1.  

Kaisa Juuso /Кайса Юусо/

Нийгмийн болон эрүүл мэндийн сайд

  1.  

Sanni Grahn-Laasonen /Санни Грахн -Лаасонэн/

Нийгмийн хамгааллын сайд

  1.  

Kai Mykkänen /Каи Мукканэн/

Хүрээлэн буй орчин, уур амьсгалын сайд

 

Үндэсний Эвсэл нам нь төсвийн алдагдлыг Засгийн газрын зардлыг танах замаар нөхөх, орлогын албан татварыг бууруулах бодлого баримтлан эдийн засгийн өсөлтийг хангаж ажиллахын зэрэгцээ НАТО дахь Финландын гишүүнчлэлийг тууштай дэмжиж, цагаачлалын бодлогыг чангатгахаа илэрхийлж сонгуульд оролцсон.

Парламент: Финландын Парламент (Eduskunta) нь 200 гишүүн бүхий нэг танхимтай. Парламентын дарга – Юусси Халла-ахо (Jussi Halla-aho). Парламентын сонгууль 4 жилд нэг удаа явагддаг. 2023 оны сонгуулиар улс төрийн 10 нам, эвсэл Парламентад суудал авсан.

 

Финланд нь олон намын тогтолцоотой бөгөөд нэг нам дангаар олонхи болох нь ховор тул ихэнхдээ хамтарсан Засгийн газар байгуулахын тулд намууд хамтран эвсэл байгуулдаг. Өнгөрсөн Парламентын сонгуулиар Үндэсний Эвслийн нам Парламентад 48 суудал, “Финландчууд” нам – 46, Социал Демократ нам 43 суудал, “Финландын төв” нам – 23,  тус авсан.

Нийгэм, эдийн засгийн байдал:

Хүн ам – 5,5 сая. ДНБ-ний /GDP nominal/ хэмжээ – 300 тэрбум ам.доллар (2023 он). Нэг хүнд ногдох ДНБ – 55 мянган ам.доллар байна.

Финланд Улс нь эдийн засгийн үзүүлэлт, өрсөлдөх чадвар, инновацийн амжилтаараа тэргүүлдэг. Цар тахлын үед эдийн засаг нь бага хэмжээгээр агшсан  ч 2021 оноос хямралын өмнөх түвшинд хүрч өссөн. ОУВС-гийн тооцоогоор Финландын ДНБ 2024 онд 0.4%-иар, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд эерэг байгаа тул 2025 онд 1.5 % өсөх магадлалтай байна.

Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2024 онд 55 мянган ам.долларт (PPP) хүрсэн нь ЕХ-ны дунджаас өндөр үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд нийгмийн тэгш бус байдал нэмэгдэж байгаа ч баялгийн хуваарилалт харьцангуй тэнцвэртэй байна. Харин тус улс нь хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртөж байгаа ба энэ нь төсөвт ихээхэн дарамт үзүүлдэг. Эдийн засагт тулгарч байгаа бусад сорилтуудад уламжлалт үйлдвэрлэлийн салбарын бүтээмж буурч байгаа, хөдөлмөрийн өндөр зардлыг бууруулах хэрэгцээ зэрэг багтдаг байна.

 

2020

2021

2022

2023

2024*

2025*

ДНБ-ий хэмжээ /тэрбум ам.доллар/

271.66

296.66

282.1

300.49

308.05

318.58

ДНБ-ий өөрчлөлт /%/

-2.4

2.8

1.3

-1.0

0.4

1.5

Нэг хүнд ноогдох ДНБ /ам.доллар/

49,168

53,610

50,846

54,007

55,127

56,931

Төсвийн тэнцэл /ДНБ-ий %/

0.5

0.4

-2.6

-1.0

-0.6

-0.4

Инфляц

0.4

2.1

7.2

4.3

1.2

1.9

Эх сурвалж: ОУВС-ийн статистик 2024 оны 5 сар

 

 

 

Аж үйлдвэрлэлийн салбар нь ДНБ-ий 24 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд хөдөлмөрийн хүчний 22 орчим хувийг эзэлдэг. Ойн аж ахуй нь өндөр хөгжсөн, уламжлалт салбар бөгөөд энгийн модон бүтээгдэхүүнээс эхлээд өндөр технологийн шошго, шошго, цаас, картон, сав баглаа боодол зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолдог. Аж үйлдвэрлэлийн бусад гол салбаруудад нь металл үйлдвэрлэл, механик инженерчлэл, электрон бараа багтахаас гадна мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн бөгөөд судалгаа, боловсруулалтад ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг (ДНБ-ий 2.76%, Дэлхийн банк) орнуудын нэг юм. 

Хөдөө аж ахуйн салбар нь ДНБ-ий 2.5 хувийг бүрдүүлж, хөдөлмөрийн хүчний 4 орчим хувийг эзэлдэг. Цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн хөгжил нь үндсэн хэрэгцээт бүтээгдэхүүнээр дотоод зах зээлийг хангах байдлаар хязгаарлагддаг. Харин үйлчилгээний салбар нь нийт ажиллах хүчний 4/3, ДНБ-ий 60 хувийг бүрдүүлдэг ба эко технологи, биотехнолог, мэдээллийн технологийн гарааны бизнесийг хамгийн ихээр бий болгодог аж.

Финландын эдийн засаг нь гадаад худалдаанд тулгуурласан аж үйлдвэрлэлээс голчлон бүрддэг нь гадаад худалдаа ДНБ-ий 70 орчим хувийг бүрдүүлдэг. 2023 онд нийт экспортын 14 %-ийг цөмийн реактор, бойлер, тоног төхөөрөмж, 9.8 %-ийг  газрын тос бүтээгдэхүүн, 9.3%-ийг машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги эзэлсэн бол импортын 7%-ийг түүхий газрын тос, 5.3%-ийг автомашин болон бусад моторт тээврийн хэрэгсэл, 2.4%-ийг эм, эмийн бэлдмэл эзэлсэн байна. Харин экспортын голлох түншүүд нь АНУ (10.9%), Швед (10.5%), Герман (10.4%), Нидерланд (7.8%), Хятад (4.8%) зэрэг бол импортын голлох улсууд нь Герман (13.4%), Швед (11.3%), Хятад (9.8%), Норвег (7.7%), АНУ (5.3%)   зэрэг байна.

 

Аюулгүй байдал, гадаад бодлого:

Финландын аюулгүй байдал, гадаад бодлогын тайланг Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа боловсруулж, Парламентаар батлуулдаг ба уг тайланд аюулгүй байдал, гадаад бодлогын нөхцөл байдлыг үнэлж, цаашдын зорилго, чиглэлийг тодорхойлдог. Аюулгүй байдал, гадаад бодлогын зорилтууд нь Финландын олон улсын байр суурийг бэхжүүлэх, тусгаар тогтнол, бүс нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ард иргэдийнхээ аюулгүй байдал, сайн сайхан байдлыг сайжруулахад чиглэдэг бөгөөд олон улсын харилцан хамаарлыг анхаарч, тогтвортой хөгжлийг дэмжихийн зэрэгцээ олон улсын тогтвортой байдал, энх тайван, ардчилал, хүний ​​эрх, хууль дээдлэх ёс, тэгш байдлыг эрхэмлэдэг байна.

Эдгээр зорилтуудыг ЕХ-ны үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, Нордикийн орнууд ялангуяа Шведтэй хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн НАТО-гийн түншлэлийг хөгжүүлэх, дүрэмд суурилсан олон улсын тогтолцооны ач холбогдлыг онцолж, түүний үүргийг хүндэтгэх, хүний ​​эрхийн нийтлэг бөгөөд заавал байх ёстой шинж чанарыг дээдлэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн нээлттэй, шударга худалдааг дэмжиж, Арктикийн бүс нутаг, геополитик, байгаль орчин, эдийн засаг, дижиталчлалын боломжийг бүрэн ашиглахын тулд олон талт хүчтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн байдаг.

НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйг хөгжүүлэх, зэвсэг хураах болон бусад үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлздэг. Хүний эрхийн асуудлыг НҮБ дахь Финланд Улсын үйл ажиллагаа, бодлогын цөм гэж үздэг.

Украинд дайн эхэлсэнтэй холбогдуулан Финландын Засгийн газар аюулгүй байдал, гадаад бодлогын тайландаа нэмэлт өөрчлөлт оруулж, НАТО-д элсэх хүсэлтээ 2022 оны 5-р сард гарган улмаар 2023 оны 4-р сарын 4-нд тус байгууллагын 31 дэх бүрэн эрхт гишүүн болсон.

Финландын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч А.Стубб мэдэгдэлдээ ойрын жилүүдэд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг Финландад зохион байгуулах, мөн  2029-2030 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн болох чиглэлээр эрчимтэй ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн Европын интеграцчлал, Европын холбоог өргөжүүлэх, Украиныг гишүүнээр элсүүлэхийг дэмжиж, Киевт үзүүлэх цэргийн болон санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэхээ мэдэгдээд буй.

Финландын Ерөнхийлөгч А.Стубб, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар 2024 оны 4 дүгээр сард Киев хотноо хэлэлцээ хийх үеэрээ Украины батлан ​​хамгаалах нөөц, чадавхыг нэмэгдүүлэх, тус улсыг ЕХ болон НАТО-д элсэх үйл явцыг дэмжих зорилгоор “Финланд, Украины аюулгүй байдлын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулсан.

Дайн эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Финландын Засгийн газраас Украинд нийт 2,9 тэрбум ам.долларын өртөг бүхий цэрэг, техникийн болон бусад дэмжлэг үзүүлсэн байна.

Финланд Улс Нордикийн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг төдийгүй Нордикийн батлан хамгаалах хамтын ажиллагааны NORDEFCO-ийн хүрээнд Нордикийн бүх орнуудтай батлан хамгаалах хамтын ажиллагаа, Норвеги болон Шведтэй иргэний хамгаалалтын гурван талт хамтын ажиллагаа, Шведтэй өргөн хүрээний батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаатай.

АНУ-тай аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны шинэ хэлэлцээрийг 2023 оны 12 дугаар сарын 18-нд Вашингтон хотноо байгуулсан.