ШВЕДИЙН ХААНТ УЛСЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2024-08-05


Нутаг дэвсгэр

450,295 км2. Норвег (баруун зүгт), Финланд (зүйн хойд зүгт),  Скагеррак, Каттегатын хоолойнууд (баруун өмнө зүгт) болон Балтын тэнгис, далайгаар Дани, Герман, Польш, Оросын Холбооны Улс, Литва, Латви, Эстони улсуудтай хиллэдэг.

Хүн ам

  • 10.5 сая (2024 он) 
  • 90.8% - Швед , 3.0% - Фин,  6.2% - бусад
  • Хүн амын өсөлт: 0.9%
  • Дундаж наслалт: 83.1  
  • Хүйсийн харьцаа: 1 эрэгтэй/эмэгтэй
  • Албан ёсны хэл: Швед

Шашин        

  • 82.1% нь христосын шашны лютеран реформч урсгалыг дагадаг, христийн 3.9%, лалын 2.3%, Ромын католик 1.8%, бусад 2.4%, тодорхойгүй 7.5%

Нийслэл        

Стокхолм (2.2 сая хүн амтай)

Засаг захиргааны нэгж

21 муж (counties)-д хуваагддаг

Улсын бэлэг тэмдэг, онцлог

  • Үндэсний бэлэг тэмдэг: гурван титэм, арслан
  • Үндэсний өнгө: цэнхэр, шар
  • Швед Улс нь Абба хамтлаг, Вольво (Volvo) автомашин, Икеа (Ikea) тавилгын дэлгүүр, H&M хувцасны брэнд, Абсолют архи, Ericsson, Eletrolux зэрэг цахилгаан бараа, сийлбэр модон морь (dalecarlian horse) зэргээрээ дэлхийд танигдсан. Мөн Нобелийн шагналыг үндэслэгч Альфред Нобел, хөлбөмбөгч Златан Ибрагимович, хоккейчин Петер Форсберг нарын нутаг юм.

Үндэсний баяр

6 дугаар сарын 6

Улс төрийн тогтолцоо

Засаглалын хэлбэр

Үндсэн хуульт хаант засаглал

Хаан

Карл XVI Густаф (Carl XVI Gustaf)

Парламентын удирдлага

Андреас Норлен (Andreas Norlén)

2018 оны 9 дүгээр сараас, Консерватив нам

Ерөнхий сайд

Өлф Кристершон (Ulf Kristersson)

2022 оны 10 дугаар сараас, Модерат нам

Гадаад хэргийн сайд

Тобиас Биллстрөм (Tobias Billström)

2022 оны 10 дугаар сараас, Модерат нам

Хууль тогтоох засаглал

  • Риксдаг (Riksdag)
  • 349 суудал бүхий нэг танхимтай. Сонгууль 4 жил тутам явагддаг.

Сүүлийн сонгуулийн дүн

Парламентын сонгууль 2022 оны 9 дүгээр сард болж, 6 578 тойргийн санал хураалтаар 8 намын төлөөлөл сонгогдсон. Зүүний намууд болох Социал демократ Нам 107 (30.3%), Зүүний нам 24 (6.7%), Центр Нам 24 (6.7%), Ногоон Нам 18 (5.1%) нийт 173 суудал авсан бол Барууны намууд болох Шведийн ардчилсан нам 72 (20.5%), Модерат (Консерватив) Нам 68 (19.1%), Христийн ардчилсан нам 19 (5.3%), Либерал нам 16 (4.6%) нийт 175 суудал авч Барууны намууд ялсан.  

Социал демократ нам 30.3 хувь буюу хамгийн олон санал авсан ч Барууны үзэлтэй намуудын нийт санал Зүүний үзэлтэй намуудын саналаас илүү тул Модерат Нам, Шведийн демократ нам, Либерал нам, Христийн демократ нам хамтран эвслийн Засгийн газар байгуулсан. Чингэхдээ эдгээр намаас хамгийн олон санал авсан Шведийн демократ намаас Засгийн газрын гишүүн томилоогүй.

Улс төрийн гол намууд

  • Социал демократ нам (Swedish Social Democratic Party)
  • Консерватив нам (Moderate Party)                      
  • Шведийн демократ нам (Sweden Democrats)
  • Центр нам (Centre Party)
  • Зүүний нам (Left Party)
  • Христийн демократ нам (Christian Democrats)
  • Либерал нам (Liberals Party)
  • Ногоон нам (Green Party)

Эдийн засгийн үзүүлэлтүүд

Үндэсний нийт бүтээгдэхүүн (ДНБ)                    

575 тэрбум ам. доллар (2023 он)

 

ДНБ-ий өсөлт

Эдийн засгийн бодит өсөлт 2023 онд -0.1 хувьтай байсан бол 2024 онд 2.1 хувь, 2025 онд 2.3 хүрэх төлөвтэй байна

Нэг хүнд ноогдох ДНБ

54.2 мянган ам. доллар (2024 он)

Дундаж цалин

Сард 4,150 ам.доллар

Эдийн засгийн гол салбарууд

Автомашин үйлдвэрлэл, холбоо харилцаа, эмийн бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан бараа, мод, модон бүтээгдэхүүн, усны эрчим хүч, төмрийн хүдэр

Инфляцийн түвшин

2.0% (2024.06 сар)

Хөдөлмөр эрхлэлт

  • Хөдөлмөр эрхлэгчдийн тоо 5.3сая (2024.03 сар)
  • Хөдөө аж ахуй 2%, аж үйлдвэр 12%, үйлчилгээний салбар 86%
  • Ажилгүйдлийн түвшин 8.9% (2024.03 сар)

Гадаад худалдаа

2024 оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 332.2 тэрбум швед крон байснаас импорт 161.9 тэрбум швед крон, экспорт 170.3 тэрбум швед крон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад импорт 7.5 хувиар, экспорт 4.5 хувиар тус тус буурсан үзүүлэлт байна.

 

Экспортын гол түншүүд: ХБНГУ 89.9 тэрбум швед крон -10 хувь, Норвеги 84.5 тэрбум швед крон 9.5 хувь, АНУ 82.8 тэрбум швед крон – 9.4 хувь, Финланд 60.3 тэрбум швед крон – 6.8 хувь, Дани 57.5 тэрбум швед крон – 6.5 хувь. Импортын гол түншүүд: ХБНГУ 137.2 тэрбум швед крон – 16.3 хувь, Нидерланд 90.3 тэрбум швед крон – 10.8 хувь, Норвеги 87.5 тэрбум швед крон – 10.4 хувь, Дани 54.5 тэрбум швед крон 6.5 хувь Бельги 40.7 тэрбум швед крон 4.8 хувь.

 

Импортын гол түнш: Герман, Нидерланд, Норвег, Дани, БНХАУ, ИБУИНХУ.

Байгалийн баялаг    

Төмрийн хүдэр, зэс, тугалга, цайр, алт, мөнгө, уран, мод, усны эрчим хүч

Гадаад өр

1.06 их наяд ам. доллар (2024.03 сар)

Мөнгөний нэгж, ханш

1 крон = 306 төгрөг (2024.06.30)