images

Элчин сайд эмгэнэл илэрхийлэв

Мэдээ мэдээлэл

2026-09-01

11

Монгол Улсаас Норвегийн Хаант Улсад суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Норвегийн Цог Жавхлант Хаан V Харалд таалал төгссөнтэй холбогдуулан Стокхолм дахь Норвегийн Элчин сайдын яаманд очиж, эмгэнэл илэрхийлэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

Цог Жавхлант Хаан V Харалд агсан нь Норвегийн Хаан ширээнд заларсан 35 гаруй жилийн хугацаанд эх орон, ард түмнийхээ эв нэгдэл, сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө бүхий л амьдралаа зориулж, Норвегийн ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн нэр хүндтэй төрийн зүтгэлтэн байсан юм.

Оршуулгын ёслолыг 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Ослогийн сүмд хийхээр товлоод байна.