МОНГОЛ, ЭСТОНИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
МОНГОЛ, ЭСТОНИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Таллин хотноо зохион байгуулав.
Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, эстонийн талаас Ази, Номхон Далай, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Кристи Карелсон нар тэргүүлэн оролцов.
Уулзалтаар талууд Монгол, Эстонийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудын хүрээнд тэлж, хамтын ажиллагааг цахим засаглал, мэдээллийн технологи, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, Эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар мэдээлж, эстонийн талаас өндөр түвшинд төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Зөвлөлдөх уулзалтаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын зарим асуудлаар санал солилцлоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Эстони Улстай 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд дипломат харилцааны 35 жилийн ой тохиож байна.