БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛС ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛД ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРОВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий тус улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Микко Пийртолад Өргөмжит консулын тамгыг нь 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гардуулж, ажилд нь амжилт хүсэв.
Уулзалтын үеэр Элчин сайд хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, Финланд Улсад оршин сууж буй Монгол иргэдтэй хамтран ажиллах, эрх ашгийг нь хамгаалах, иргэдэд нэн шаардлагатай хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөн дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.

