images

Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Данийн Цог Жавхлант Хаан X Фредерикт Итгэмжлэх жуух бичгээ барив

Мэдээ мэдээлэл

2026-02-25

106

Монгол Улсаас Данийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Данийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан X Фредерикт Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун мэндчилгээг Цог Жавхлант Хаан X Фредерикт уламжилж, Монгол, Данийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, хоёр орны харилцаан хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Цог Жавхлант Хаан X Фредерик Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Ц.Мөнх-Өлзийд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө хэмээн итгэж буйгаа тэмдэглэв.

PB: Royal House of Denmark