Монгол Бахархлын өдрийг тохиолдуулан Шведийн Хаант Улсад бөхийн барилдаан болов.
Бүгд Найрамдах Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой, Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол Бахархлын өдрийг тохиолдуулан Шведийн Хаант Улсад суугаа ЭСЯ, Швед дахь Монгол үндэсний бөхийн холбоо хамтран 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Стокхолм хотноо зохион байгуулав. Тус барилдаанд шилдэг 32 бөх бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдсанаас Швед улсаас оролцон барилдсан Сумын заан Б. Батманлай түрүүлж, Сумын заан Б. Баяртогтох үзүүрлэв. Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Австри улсаас оролцсон залуу бөх Б. Хангэрэл түрүүлж, Швед улсаас оролцсон залуу бөх А. Сүрэнхор үзүүрлэлээ. Багийн барилдаанд Швед улсын 1-р баг тэргүүн байрт, Чех улсын баг дэд байрт шалгарав.





