images

СТОКХОЛМ ХОТЫН ЕБС-ИУДАД СУРАЛЦАГЧ МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД “МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, ҮНДСЭН ХУУЛЬ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2025-11-17

72

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойг угтан Шведийн Хаант Улсын Стокхолм хотын Ерөнхий боловсролын сургуулиудад суралцагч монгол хүүхдүүддээ зориулан “Монгол Улсын тусгаар тогнол, Үндсэн хууль” арга хэмжээг Элчин сайдын яамнаас санаачлан Шведийн Хаант Улс дахь Монгол багш нарын холбоотой хамтарч 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав.  

 

Энэ удаагийн арга хэмжээнд Стокхолм хотын Ерөнхий боловсролын сургуулийн 200 сурагч оролцож, Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн чухал үйл явдлыг ойлгуулах, Үндсэн хуулийн тухай мэдлэг олгох интерактив сургалтад 3 насны ангиллаар хамрагдан мэдлэгээ тэлсэн арга хэмжээ боллоо.  

 

Элчин сайдын яамнаас энэхүү арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн өдөрлөгийг хамтран зохион байгуулсан Шведийн Хаант Улс дахь Монгол багш нарын холбооны багш, сурган хүмүүжүүлэгчиддээ талархал илэрхийлье.  

 

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндсэн хуулийн талаар мэдлэгээ тэлэхээр ирсэн хүүхэд багачууд, тэдний эцэг эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж, хүүхэд багачууддаа сурлагын өндөр амжилт хүсье.