images

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМД УРИГДАН ОРОЛЦСОН БЯЦХАН УРАН БҮТЭЭЛЧДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Мэдээ мэдээлэл

2025-11-14

70

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМД УРИГДАН ОРОЛЦСОН

БЯЦХАН УРАН БҮТЭЭЛЧДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ.

 

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдсан “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-д Шведийн Хаант Улс дахь монгол уран бүтээлчдээ төлөөлөн оролцсон М.О.Д төвийн урлагийн төвийн хүүхдүүдийг Элчин сайд Ц.Мөнх-Өлзий хүлээн авч, талархал илэрхийлэв.

 

            Стокхолм хотын М.О.Д төвийн авъяаслаг 12 хүүхэд багш Б.Анарын удирдлага дор “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ын урлагийн тоглолтод уригдан оролцож, авъаслаг үзүүлбэрээрээ дамжуулан Наадамд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын үзэгчиддээ монгол өв соёл, бүжгийн гайхамшгийг мэдрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. 

 

            Элчин сайдын яамны хамт олны өмнөөс бяцхан уран бүтээлчиддээ урлагийн өндөр амжилт хүсэн ерөөж, тэдний эцэг, эхчүүд болон багш Б.Анарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.