Бөхчүүдэд баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюсель хотноо 2025 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Дэлхийн Монголчуудын наадам"-ын үндэсний бөхийн барилдааны залуу бөхчүүдийн барилдаанд үзүүрлэсэн залуу бөх Б.Чанрав, Шведийн Монголчуудын нэгдсэн наадамд түрүүлсэн Сумын заан Б.Батманлай болон Швед дахь Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн, гишүүдийг Элчин сайд хүлээн авч баяр хүргэж, талархал илэрхийлэв. Уулзалтаар Шведийн Монголчуудын нэгдсэн наадам, Цагаан сар, Улс тунхагласны баярын хүчит бөхийн барилдааныг амжилттай, идэвх санаачилгатай зохион байгуулсныг тэмдэглээд цаашид хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлэх, үндэсний өв соёлоо сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.