images

Харваачдад баяр хүргэв

Мэдээ мэдээлэл

2025-07-02

28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюсель хотноо 2025 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Дэлхийн Монголчуудын наадам"-ын Монгол сурын харвааны төрөлд Тэргүүн байр эзэлсэн Шведийн Монгол сурын харвааны холбооны харваач Л.Доржпүрэв, Дэд байр эзэлсэн мөн холбооны харваач Ө.Сайнбаяр нарыг Элчин сайд Ц.Мөнх-Өлзий хүлээн авч баяр хүргэж, талархал илэрхийлэв. Уулзалтаар шведэд монгол сурын харваа сонирхогчдыг дэмжих, өвлийн харваа хийх нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний өв соёлоо сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах боломжын талаар санал солилцлоо.