"Дэлхийн Монголчуудын наадам"-ын Шагайн харвааны зарлал
Хилийн чанадад оршин сууж буй эрхэм хүндэт шагай харваачид аа,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулагдах "Дэлхийн Монголчуудын наадам"-ын Шагайн харвааны бүртгэл эхэлж байна.
Шагайн харвааны тэмцээн нь 2025 оны 6-р сарын 27-28-ны өдөр Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотын "Bois de la Cambre" цэцэрлэгт хүрээлэнд зохиогдоно.
Шагайн харвааны тэмцээн нь “Уламжлалт шагайн харваа” , “Нумт харваа” гэсэн хоёр үндсэн төрлөөр явагдана.
Бүртгэл:
Баг, тамирчид доорх холбоосоор орж багийн мэдүүлгийг хэвлэж [email protected] и-мейл хаягт ирүүлнэ үү.
https://docs.google.com/.../1j_87MwhP1HSuUhRn0QE.../edit...
Нэмэлт мэдээлэл:
Шагайн харвааны тэмцээний талаар нэмэлт мэдээлэл хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.
Шагайн харвааны Европ дахь нэгдсэн салбар холбоо:
[email protected] (+46 73 929 24 22)
Нумт харвааны тэмцээний талаар нэмэлт мэдээлэл хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.
Нумт харвааны Европ дахь нэгдсэн салбар холбоо: [email protected] (+32 486 88 51 85)