images

Эпирок компанийн удирдлагатай уулзав

Мэдээ мэдээлэл

2021-11-22

296

Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар Шведийн Эпирок компанийн Хангамж, үйлчилгээ хариуцсан Ерөнхийлөгч Ж.Киндлер, Корпорацийн харилцаа хариуцсан Ахлах Дэд ерөнхийлөгч М.Олссон болон Улаанбаатар дахь Эпирок- Монгол салбарын Захирал Д.Картер нартай Стокхолм хотноо уулзаж, Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, цаашдын бизнесийн чиглэлийн талаар ярилцав. Монгол дахь бизнесийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах, удирдлагын багийг монгол мэрэгжилтнүүдээр бүрдүүлэх, уул уурхайн чиглэлийн их сургуулиудтай хамтран ажиллах болон монгол ажилтан нарынхаа мэргэшил, чадварыг дээшлүүлэх сургалт явуулахад ихээхэн анхаарч ажиллаж ирснээ мэдээлж, цаашид үйл ажиллагааны салбараа өргөтгөх, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байгаагаа компанийн удирдлага илэрхийлэв. Эпирок компани нь дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, уул уурхайн тэргүүний технологи бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэн нийлүүлж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бизнесийн гол зорилго нь тогтвортой, бүтээлч, инновацлаг чанарыг эрхэмлэдэг гэв.