images

Иргэд та бүхнийг монгол -соёл монгол дархлаа кино уузалтанд урьж байна

Мэдээ мэдээлэл

2021-10-25

478

ЭСЯ-наас санаачлан Швед Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд, хүүхэд, залуу үеийнхэндээ монгол хэл, өв соёл, уламжлалт зан заншлыг танилцуулах, өвлүүлэн үлдээх, хэл, соёлын дархлааг бэхжүүлэх зорилготой “МОНГОЛ СОЁЛ-МОНГОЛ ДАРХЛАА” цуврал уулзалтыг сар бүр зохион байгуулахаар болов. Анхны уулзалтыг залуу гэр бүлүүддээ зориулан гэр бүл болох, хүүхэд төрүүлэх, нэр өгөх, үнэг хайчлах, ширгэлэх, даахь хөндөх зэрэг зан үйл, бэлгэдлийг харуулсан “АЛТАН НАРНЫ ҮР САД” богино киног толилуулна. Киноны дараа Швед Улсад амьдарч буй ахмадуудын төлөөлөл өөрийн мэдлэг, туршлагаас залуу үетэйгээ хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүлнэ. Цаашид уулзалтыг сард 1 удаа сэдэвчлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зарыг тухай бүр Та бүхэндээ хүргүүлэх болно. ОГНОО: 2021.10.31 /Ням гараг/ ЦАГ: 14:30-17:00 ХАЯГ: Besök Aniaraplatsen 2, Sollentuna bibliotek, Sollentuna ЭСЯ