images

Шведэд болж буй азийн кино наадамд эх орноо суртчилан оролцов

Мэдээ мэдээлэл

2022-11-14

411

“Азийн кино наадам”-ын хүрээнд Элчин сайдын яамнаас 10 дугаар сарын 01-ний өдөр Стокхолм хотын “Гранд” кино театрт “Шилүүс”, “Бүсгүй” кино гарах үеэр “Монголын үдэш” сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулж, хийл хөгжмийн болон морин хуурын тоглолт үзүүлбэр, үндэсний соёл урлаг, зан заншил, байгалийн үзэсгэлэнг харуулсан богино хэмжээний дүрс бичлэгийг толилуулав. Мөн үзэгчдэд монгол үндэсний бичиг, цагаан идээ, амттанг сурталчлан танилцуулах арга хэмжээг зохион байгуулав. “Азийн кино наадам” фестивал 10 дугаар сарыг дуустал Стокхолм болон Шведийн бусад томоохон хотоор үргэлжлэх бөгөөд монгол кино гарах бүрийн өмнө монголын урлаг соёл, уламжлал, дуу хөгжим, байгалийн сайханг харуулсан богино хэмжээний сурталчилгааны дүрс бичлэгийг үзүүлж байхаар тохиров.