images

Шведийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захиралтай уулзав

Мэдээ мэдээлэл

2021-09-24

308

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар 9 дүгээр сарын 23-ны өдөр Шведийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Никлас Кварнстромтой уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд Т.Жанабазар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ардчилал, хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш байдал зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлан өргөжүүлэн хөгжүүлэх, өндөр, дээд болон албан айлчлал харилцан хэрэгжүүлэх, Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, хоёр талын худалдааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Швед Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдэд чухал ач холбогдолтой “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах зэрэг тодорхой асуудлуудыг тавьж ярилцав. Никлас Кварнстром Монгол Улсын ардчиллын хөгжил, хүний эрх, эрх чөлөө, энх тайвныг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй идэвхтэй оролцоо, хувь нэмрийг Швед Улс өндрөөр үнэлдэг болохыг онцлоод хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа болон Элчин сайдын тавьсан саналуудыг дэмжиж, ажил хэрэг болгох чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

ё