images

Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ нягтална уу

Мэдээ мэдээлэл

2021-05-24

210

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.10-д заасны дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нягтлан шалгасан гадаад улсад байгаа сонгогчдын нэрийг жагсаалтыг салбар комисс өөрийн байранд ил тавих, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах бололцоогоор хангана хэмээн заасны дагуу Швед Улсад суугаа Элчин сайдын яаманд 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд санал өгөхөөр урьдчилан бүртгүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж, өөрийн нэрийг орсон эсэхийг дараах жасаалтаас шалгана уу. << Жасаалт үзэх >>

Сонгогч та санал авах өдөр хүрэлцэн ирэхдээ иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын хамт ирэхийг сануулж байна. Мөн Швед Улсад мөрдөгдөж буй халдвар, хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт зүүх, зай барих, нэг дор 8-аас дээш хүн хамт ирэхгүй байхыг анхаарна уу.

Санал авах хаяг:
Элчин сайдын яамны байр: Svärdvägen 25B, 182 33 Danderyd, Stockholm