images

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцохоор бүртгүүлэх тухай

Мэдээ мэдээлэл

2021-04-19

245

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай тул сонгогчдын бүртгэлийг хуульд заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 9-ний өдрийг дуустал хийнэ.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

1. Бүртгэлийн маягтыг гараар, эсхүл компьютер дээр бөглөнө. Бүртгэлийн маягт татах холбоос: маягт татах

2. Гарын үсгээ зурж баталгаажуулна. Гарын үсгээ зураагүй бол бүртгэхгүй. 

3. Бөглөсөн маягтаа өөрийн иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-ны yahoo хаягаар мэйлээр болон шуудангийн хаягаар ирүүлж болохоос гадна мөн ЭСЯ-ны салбар комисст биечлэн ирж /амны хаалт зүүсэн байх шаардлагатай/ өгч болно. 

Цахим шуудан: [email protected]
Шуудангийн хаяг: Embassy of Mongolia, Svärdvägen 25B, 182 33, 
Danderyd, Stockholm, Sweden          

Хуульд заасан хугацаа болох 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 9-ний өдөрт багтаан бүртгэлээ хийлгээгүй иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтанд орохгүй болохыг анхаарна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.9-д заасны дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж, зөрчилтэй сонгогчийн нэрийг хассан тохиолдолд саналаа өгөх боломжгүй болно.

Иргэн Та Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу.

Элчин сайдын яам, Салбар комисс

2021 оны 4 дүгээр сарын 19