images

Сэрэмжлүүлэг

Мэдээ мэдээлэл

2020-11-09

297

Сүүлийн үед Европын холбооны гишүүн Австри, Франц зэрэг улсад террорист халдлага богино хугацааны давтамжтай үйлдэгдэж гэм зэмгүй олон хүний амь нас эрсдсэн тохиолдлууд гарч байна. Суугаа болон хавсран суугаа орнууд дотооддоо болон Европын холбооны хүрээнд терроризм, зэвсэгт халдлагатай хатуу тэмцэж, урьдчилан сэргийлэх сөрөг арга хэмжээнүүдийг авч байгаа.

Швед Улсын хувьд террорист халдлагаас урьдчилан сэргийлэх хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 12-оос ирэх оны 5 дугаар сарын 11 хүртэл хилийн хяналтаа чангатгах шийдвэр гаргаад байна. https://www.government.se/press-releases/2020/11/decision-on-reintroduction-of-border-control-at-internal-borders/ Иймд иргэд Та бүхэн нийгмийн сүлжээгээр олон улсад тархаж буй аливаа шашны радикал үзлийг дэвэргэж байгаа нөхцөл байдлаас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах, сургууль болон бусад орчинд хүүхдүүдээ аливаа эрсдэлтэй нөлөөлөлд автах, хохирохоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн газар, тээврийн хэрэгслээр зорчихдоо онцгой сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Элчин сайдын яам