images

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Хүчит бөхийн барилдаан, Шагайн харвааны тэмцээн зохион байгуулав

Мэдээ мэдээлэл

2024-11-25

28

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам Швед дэх “Монгол үндэсний бөхийн холбоо, “Монгол шагайн холбоо”-той хамтран хүчит бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа. 

Хүчит бөхийн барилдаанд сумын заан Б.Баяртогтох түрүүлсэн бол багийн барилдаанд сумын заан Т.Мянганбаатар ахлагчтай Хүчтэн” баг түрүүлж Элчин сайдын яамны нэрэмжит цомын эзэн боллоо.