images

Шведийн парламентын дарга Андреас Норлен Элчин сайд Т.Жанабазарыг хүлээн авч уулзав

Мэдээ мэдээлэл

2020-06-13

254

Уулзалтын үеэр Монгол, Швед хоёр нь ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нэгдмэл үнэт зүйлстэй улсуудын хувьд харилцааг зөвхөн улс төр төдийгүй эдийн засаг, түүх, соёлын болон бусад салбарт хөгжүүлэх талаар хамтын хүчин чармайлт гаргах нь чухал гэж үзэв. Хоёр орны парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, парламентын удирдлагын түвшинд харилцан айлчлалыг боломжтой ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болов.