images

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Мэдээ мэдээлэл

2024-05-08

811

            

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

 

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх үүднээс
2024 оны 5 дугаар сарын 06-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. Үүнд:

 

  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар шууд бүртгүүлэх,  
  • https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн хуулбарыг гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарын хамт [email protected] цахим шуудангаар ирүүлэх;
      • Элчин сайдын яаманд биечлэн ирж бүртгүүлэх зэрэг болно.

 

Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.

Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

  ЖИЧ: Бүртгэлийг утсаар, шуудангаар хийхгүй болохыг анхаарна уу.

МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ХААНТ УЛСЫН СТОКХОЛМ ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

Утас: + 46 (0)87 531 135

Цахим шуудан: [email protected]

 

2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр