images

Дээлээрээ гангарцгаая

Мэдээ мэдээлэл

2024-04-19

417

Стокхолм хотын захиргаанаас зохион байгуулдаг Стокхолм соёлын үдэш арга хэмжээнд 2022, 2023 онд бид өнөр олуулаа Монгол Соёлын үдэш арга хэмжээг зохион байгуулж өв соёлоо сурталчлан таниулсан билээ.

Монгол соёлын үдэш-2024 арга хэмжээг 4-р сарын 20-ний өдөр Медборгарплатсен талбайд зохион байгуулна. Энэ удаагийн соёлын үдэш арга хэмжээг бид Стокхолм хотын төвд цагдаагийн хамгаалалттайгаар үндэсний дээл хувцсаа өмсөж “Дээлтэй Монгол” парадаар эхлүүлнэ. Монгол хүн бүхэн таныг дээлээрээ гангарч алхахыг урьж байна.

Цугларах цэг: Нобелийн музейн урд талын Сторторгет талбайд.

Хэзээ: 4-р сарын 20-ний өдрийн 16:00 цагт.

Парад алхах маршрут: Stortorget – Källargränd – Slottsbacken – Skeppsbron – Slussbron – Götgatan – Medborgarplatsen

Та бүгд парадад алхаж Медборгарплатсен талбайд ирмэгцээ үндэсний язгуур урлагийн тоглолт, монгол гэрийн үзэсгэлэн, бөх, шагайн харваа, уран бичлэг зэрэг монгол өв соёлоороо гоёж нэгэн үдшийг өнгөрүүлэхийг урьж байна.

#kulturnat #kulturnatt #kulturnatten