images

Монгол цэргийн нэгдсэн холбооны төлөөлөгчид Норвегийн ахмад дайчдын Холбоо(NVIO)-ны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Мэдээ мэдээлэл

2023-07-03

340

Монгол цэргийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энх-Амгалан, гишүүн Ж.Батсайхан, Монгол Улсаас Норвегийн Хаант Улсыг хавсран суугаа Элчин сайд Т.Жанабазар нар Олон улсын үйл ажиллагааны Норвегийн ахмад дайчдын Холбоо(NVIO)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Биорн Роберт Дал-тай Осло хотноо уулзав. Уулзалтын үеэр Дэлхийн ахмад дайчдын холбооны гишүүдийн хувьд талууд хоёр байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, цаашид өөрсдийн үйл ажиллагааны зорилгын хүрээнд туршлагаа харилцан солилцох замаар хамтран ажиллахаар болов.