images

Осло хотноо Дипломат харилцааны ойн арга хэмжээг зохион байгуулна

Мэдээ мэдээлэл

2023-06-30

297

6 дугаар сарын 20-ны өдөр Элчин Сайд Т.Жанабазар Осло дахь Норвегийн Соёлын түүхийн музейн Угсаатны зүй, нюмисматикс(мөнгөн тэмдэгт, медалион), соёлын археологи болон түүх судпалын тэнхимийн Секцийн захирал Олаф Хамран-тай уулзаж Монгол-Норвегийн дипломат харилцааны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд тус музейд хадгалагдаж буй Норвегийн аялагч Оскар Мамен Монгол оронд хэдэнтээ зорчихдоо буулгасан гэрэл зургууд болон түүний цуглуулга, туурвисан зарим бүтээлээр үзэсгэлэн болон хүндэтгэлийн арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагт тус музейд гаргахаар тохиролцов. Мөн энэ үеэр Оскар Мамены цуглуулгатай холбогдолтой хоёр талын эрдэм шинжилгээний хурал хийх боломжийн талаар ярилав.