Данийн Хаат Улсын тухай
2026-01-07
ДАНИЙН ХААНТ УЛСЫН тухай товч танилцуулга
|
Нутаг дэвсгэр
|
42,916 км2. Балтын тэнгис, Хойд тэнгисийн хооронд байрлах Ютландын хойг ба ойр орчмын арлууд дээр оршдог. Хойд талаараа тэнгисээр Скандинавын орнууд, өмнө талаараа хуурай газраар Герман Улстай хиллэдэг. Гренланд, Фарерын арлууд нь тус орны харьяанд өөртөө засан товхинох эрхтэй. |
|
Хүн ам
|
6.002 сая (2025)
|
|
Шашин |
Евангелийн лютеран 80%, лал 4%, бусад 16% |
|
Нийслэл |
Копенхаген (1.2 сая хүн амтай) |
|
Засаг захиргааны нэгж |
5 муж (region), 98 тойргоос (municipality) бүрдэнэ. |
|
Улсын бэлэг тэмдэг, онцлог |
Үндэсний бэлэг тэмдэг: 9 улаан зүрхээр хүрээлүүлсэн, дорно зүг рүү харж буй 3 арслангийн дүрс бүхий алтан бамбай.
Үндэсний өнгө: улаан, цагаан
Дани Улс нь физикч Нилс Бор, зохиолч Ханс Кристиан Андерсен, жүжигчин Вигго Мортенсен, теннисчин Каролин Вознияки нарын нутаг юм. Гутлын Экко (Ecco), хүүхдийн Лего (LEGO) компани нь Даниас гаралтай. Лусын дагина (The Little Mermaid)-ы хөшөө Копенхаген хотын бэлэг тэмдэг болсон. |
|
Үндэсний баяр |
Үндсэн хуулийн өдөр 6 дугаар сарын 5 |
|
Улс төрийн тогтолцоо |
|
|
Засаглалын хэлбэр |
Үндсэн хуульт Хаант засаглалтай |
|
Ерөнхийлөгч/Хаан |
Хаан Аравдугаар Фредерик (King Frederik X) |
|
Парламентын удирдлага |
Сорен Гаде (Søren Gade) 2022 оны 11 дугаар сараас, Венстре нам |
|
Ерөнхий сайд |
Метте Фредериксен (Mette Frederiksen) 2019 оны 6 дугаар сараас, (Социал демократ нам) |
|
Гадаад хэргийн сайд |
Ларс Лёкке Расмуссен (Lars Løkke Rasmussen) 2022 оны 12 дугаар сараас, Модерат нам |
|
Хууль тогтоох засаглал |
Фолкетинг (Folketing) нь 1849 онд байгуулагдсан, 179 гишүүн бүхий нэг танхимтай. 4 жил тутамд сонгууль явагддаг бөгөөд сонгуулийн 29 тойрогт пропорциональ системээр 135 хүн сонгогдохоос гадна улс төрийн намуудын жагсаалтаар 40 хүн, Гренланд болон Фаррерын арлуудаас тус бүр 2 хүн сонгогддог. Байнгын 25 хороотой. Ерөнхий сайд парламентын сонгуулийн товыг зарладаг онцлогтой. |
|
Сүүлийн сонгуулийн дүн |
Парламентын сонгууль 2022 оны 11 дугаар сард болж Социал демократууд 50, Либерал нам 23, Модерат нам 16, Ногоон нам 15, Данийн Демократ 14, Либерал эвсэл 14, Консерватив нам 10, Улаан-Ногоон эвсэл 9 суудал тус тус авсан. Социал Демократ намын тэргүүлсэн зүүний чиглэлийн намууд нийт 179 суудлаас 90 суудлыг авч олонх болсноор Социал демократ, Либерал, Модерат намууд хамтран Засгийн газраа байгуулсан. Дараагийн сонгууль 2026 оны 10 дугаар сард болно. |
|
Улс төрийн гол намууд |
Венстре (Либерал нам, Ventsre), Социал демократ нам (Social Democrats), Данийн Ардын нам (Danish People’s Party), Социалист Ардын нам (Socialist People’s Party), Консерватив Ардын нам (Conservative People’s Party), Социал либерал нам (Dansih Social Liberal Party), Улаан-Ногоон намын эвсэл (Red-Green Alliance), Либерал эвсэл (Liberal Alliance) |
|
Эдийн засгийн үзүүлэлтүүд |
|
|
Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ |
459.6 тэрбум ам. доллар (2025) |
|
ДНБ-ий өсөлт |
1.8% (2025) |
|
Нэг хүнд ноогдох ДНБ |
71,026 ам. доллар (2025) |
|
Дундаж цалин |
Сард 6,123 ам. доллар |
|
Эдийн засгийн гол салбарууд |
Хүнсний үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмж, сүлжмэл ба хувцас, химийн бүтээгдэхүүн, цахилгаан техникийн бараа, мебель модон эдлэл, хөлөг онгоц үйлдвэрлэл |
|
Инфляцийн түвшин |
1.9% (2025 он) |
|
Хөдөлмөр эрхлэлт
|
Хөдөлмөр эрхлэгчдийн тоо: 3.07 сая (2025) Хөдөө аж ахуй 2.6%, аж үйлдвэр 20.3%, үйлчилгээний салбар 77.1% Ажилгүйдлийн хувь хэмжээ 2.6% (2025) |
|
Гадаад худалдаа |
Экспорт: 299.5 тэрбум ам. доллар (2024) Экспортын гол бүтээгдэхүүн: машины эд анги, багаж хэрэгсэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, загас, эмийн бүтээгдэхүүн, тавилга Экспортын гол түнш: Герман 17%, Швед 12%, АНУ 5.9%, Норвеги 7.2%, Их Британи 6.9%, Нидерланд 6%, БНХАУ 4.3%
Импорт: 253.0 тэрбум ам. доллар (2024) Импортын гол бүтээгдэхүүн: машины эд анги, тоног төхөөрөмж, үйлдвэрийн түүхий эд, химийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа Импортын гол түнш: Герман 22%, Швед 12%, Нидерланд 8%, БНХАУ 7.4%, Норвеги 4.3%, Польш 4.4% |
|
Байгалийн баялаг |
Газрын тос, байгалийн хий, хайрга, элс |
|
Гадаад өр |
173.1 тэрбум ам.доллар |
|
Мөнгөний нэгж, ханш |
1 крон = 550 төгрөг |
СТОКХОЛМ ДАХЬ ЭСЯ
2026 он