Бүгд Найрамдах Финланд Улсын тухай

2026-01-29


БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД Улсын тухай товч танилцуулга

 

Товч түүх: Финланд нь Шведийн нэг хэсэг байсан бөгөөд Финландын дайны дараа буюу 1809 оноос Хаант Орос Улсын автономит Вант улс болсон. 1917 онд Оросоос тусгаарласны дараа иргэний дайн , ЗХУ-ын эсрэг дайн, Нацист германы эсрэг дайн болсон хэдий ч тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн бөгөөд хүйтэн дайны үед Финланд төвийг сахисан байр суурьтай байжээ. 1955 оны НҮБ-д, 1995 оны Европын Холбоонд элссэн ба Евро хэрэглэгч орнуудын холбоо-Еврозонд багтдаг. Өндөр технологи бүхий аж үйлдвэр, нийтийн боловсрол, ДНБ-ий өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэрэг олон улсын харьцуулалтаар маш өндөр үнэлгээ авдаг. 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр НАТО-д элссэн.

Нутаг дэвсгэр

 

  • 338,440 км2

Баруун талаараа Швед, зүүн талаараа ОХУ, хойд талаараа Норвег, өмнөд талаараа Финийн булангаар Эстони Улстай тус тус хиллэдэг.

Хүн ам

 

  • 5.6 сая (2024)
  • Фин 93.4%, Швед 5.6%, Орос 0.5%, Эстони 0.3%, Цыган 0.1%, Сами 0.1%
  • Хүн амын өсөлт: 0.17%
  • Дундаж наслалт: 80.9
  • Хүйсийн харьцаа: 0.97 эрэгтэй/эмэгтэй
  • Албан ёсны хэл: Финланд, швед

Шашин        

  • Лютеран 73.8%, үнэн алдартан 1.1%, бусад 25.1%

Нийслэл        

  • Хельсинки (1.2 сая хүн амтай)

Засаг захиргааны нэгж

  • Засаг захиргааны 19 мужид (regions) хуваагддаг

Улсын бэлэг тэмдэг, онцлог

  • Бэлэг тэмдэг: Арслан

Үндэсний өнгөп: цэнхэр, цагаан

Үндэсний баяр

  • Тусгаар тогнолын өдөр 12 дугаар сарын 6

Улс төрийн тогтолцоо

Засаглалын хэлбэр:

  • Ардчилсан, Парламентын засаглалтай

Ерөнхийлөгч

  • Александр Стубб (Alexander Stubb) 2024 оны 2 дугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний эвслээс нэр дэвшиж 51,6 хувийн санал авч 6 жилээр сонгогдсон

Парламентын удирдлага

  • Юусси Халла-ахо (Jussi Halla-aho) 2023 оноос Парламентын спикерээр ажиллаж байна.

 

Ерөнхий сайд:

  • Петтери Орпо (Petteri Orpo). Түүний тэргүүлсэн Үндэсний Эвслийн нам 2023 оны 4 дүгээр сард болсон Парламентын сонгуулиар ялалт байгуулж, “Финландчууд”, “Шведийн Ардын нам” болон “Христийн ардчилсан нам”-тай хамтран эвслийн Засгийн газрыг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эмхлэн байгуулсан

Гадаад хэргийн сайд:

Элина Валтонен (Elina Valtonen)

 

Хууль тогтоох засаглал:

  • Финландын Парламент (Eduskunta) нь 200 гишүүн бүхий нэг танхимтай. Парламентын сонгууль 4 жилд нэг удаа явагддаг.

Сүүлийн сонгуулийн дүн

  • Сүүлийн сонгууль 2023 оны 4 дүгээр сарын 2-нд сард болсон. Финланд нь олон намын тогтолцоотой бөгөөд нэг нам дангаар олонхи болох нь ховор тул ихэнхдээ хамтарсан Засгийн газар байгуулахын тулд намууд эвсэл байгуулдаг. Өнгөрсөн Парламентын сонгуулиар Үндэсний Эвслийн нам Парламентад 48 суудал, “Финландчууд” нам – 46, Социал Демократ нам 43 суудал, “Финландын төв” нам – 23,  тус авсан.

Улс төрийн гол намууд:

  • Үндэсний эвслийн нам (Kok)
  • Финландчуудын нам (PS)
  • Социал демократ нам (SDP)
  • Төв нам (Kesk)
  • Ногоон эвсэл (Vihr)
  • Зүүний эвсэл (Vas)
  • Шведийн ардын нам (SFP)
  • Христийн демократууд (KD)

Эдийн засгийн үзүүлэлтүүд

Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/                      

  • 299.8 тэрбум ам. доллар (2024)

 

ДНБ-ий өсөлт

  • Эдийн засгийн өсөлт: - 0,5 хувь (2024)

 

Нэг хүнд ноогдох ДНБ

  • 54,773 ам. доллар (2024

Дундаж цалин

  • Сарын дундаж цалин 3794 ам. доллар

Эдийн засгийн гол салбарууд

  • Эдийн засгийг бүрдүүлэгч хамгийн том салбар нь үйлчилгээ 63.2%,  үйлдвэрлэл 24%. Боловсруулах аж үйлдвэр, тухайлбал, мод, төмөрлөг боловсруулах инженеринг, харилцаа холбоо, электроникийн салбарын үйлдвэрлэл өндөр хөгжсөн. 

Инфляцийн түвшин

  • 1.2%

Хөдөлмөр эрхлэлт:

 

  • Хөдөлмөр эрхлэгчдийн тоо 2.6 сая /2024/

Хөдөө аж ахуй 2.5%, аж үйлдвэр 24.6%, худалдаа 20.7%, үйлчилгээ 75.6%

Гадаад худалдаа

  • Финландын эдийн засаг нь гадаад худалдаанд тулгуурласан аж үйлдвэрлэлээс голчлон бүрддэг нь гадаад худалдаа ДНБ-ий 70 орчим хувийг бүрдүүлдэг.
  • Экспортын түншүүд: ХБНГУ (11%), Швед (10%), АНУ (6%), Хятад (5%), ОХУ (4%),  зэрэг бол импортын голлох улсууд нь Герман (14%), Швед (11%), Хятад (9%), ОХУ (6%), АНУ (5%)

 

Гадаад худалдааны нийт эргэлт 76,8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт – 38,4 тэрбум, импорт 38,4 тэрбум ам.доллар байсан нь 2023 онтой харьцуулахад 5,5 хувиар буурсан үзүүлэлт байна.

 

Байгалийн баялаг    

  • Мод, төмрийн хүдэр, зэс, хар тугалга, цинк, никель, алт, мөнгө

Гадаад өр

  • 686 тэрбум ам. доллар

Мөнгөний нэгж, ханш:

  • Евро

 

 

Стокхолм дахь ЭСЯ

2026 он