|
Нэг. Улс төрийн харилцаа
|
|
Дипломат харилцаа
|
1968 оны 8 дугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2010 оноос Стокхолм, Дани Улс Бээжингээс тус тус хавсран суудаг.
- Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үүрэгт ажилдаа орсон.
- Элчин сайд Майкл Старбэк Кристэнсэн 2025 оны 6 дугаар сард Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулсан.
|
|
Харилцааны байдал
|
Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай
|
|
Харилцан хийсэн гол айлчлалууд
|
Монголын талаас:
1994 онд УИХ-ын дарга Н.Багабанди,
1995 онд Ерөнхий сайд П.Жасрай,
1998 онд Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл,
2006 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж,
2007 онд Гадаад хэргийн сайд Н.Энхболд,
2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болд
Данийн талаас:
1995 онд Хатан Хааны ордны маршал С.Хаслунд-Кристенсен,
1997 онд Парламентын дарга Е.Х.Ольсен,
1996 онд Гадаад хэргийн сайд Н.Петерсен,
2008 онд Угсаа залгамжлах Хунтайж Фредерик,
2013 онд Парламентын дарга Могенс Ликкетофт,
2016 онд Гадаад хэргийн сайд Кристиан Йенсен (АСЕМ)
|
|
Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа
|
|
Худалдааны харилцаа
|
Худалдааны нийт эргэлт: 9.8 сая ам. доллар (2024)
Экспорт: 50,0 мянган ам. доллар
Импорт: 9.789 сая ам. доллар
- Экспортын гол бүтээгдэхүүн: Сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүн
- Импортын гол бүтээгдэхүүн: Далайн гаралтай хүнс, соёолжны ханд, какао агуулсан сүүн бүтээгдэхүүн, дахин боловсруулсан хаймар, эм тариа, вакцин, дархалсан ийлдэс, төмөр болон модон эдлэл
|
|
Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц
|
- Данийн талаас нийт 735 сая ам. долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийсэн.
|
|
Зээл, тусламжийн тухай мэдээлэл
|
- Данийн тал 1990-2003 онд “Шилжилтийн орнуудын тусламжийн хөтөлбөр”-төө Монгол Улсыг хамруулан нийт 30 орчим сая ам. долларын буцалтгүй тусламжийг олгосон. Мал аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч, боловсрол, ардчиллыг дэмжихэд чиглэсэн.
|
|
Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа
|
|
Иргэд харилцан зорчиж буй тухай
|
- Бүх төрлийн паспорттай иргэд визтэй зорчино.
|
|
Иргэдийн тухай мэдээлэл:
|
- Монголын 60 гаруй иргэн Данид амьдарч байна (2024).
- Данийн 5 иргэн Монголд амьдарч байна (2024).
- Дани Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консулаар Жамбалжамцын Од 2002 оноос хойш ажиллаж байна.
- Монгол Улсаас Дани Улсад суугаа Өргөмжит консулаар Майкл Хаслунд Кристенсен ажиллаж байна.
|
|
Боловсролын харилцаа
|
- Монгол, Данийн Нийгэмлэг нь 1990 онд Улаанбаатар хотноо байгуулагдсан, 200 гаруй гишүүдтэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд “Монголын нийгмийн эмзэг бүлэгт туслах” төсөл, “Авъяас” хөтөлбөр, “Зуд”, “Малжуулах” төслүүдийг хэрэгжүүлсэн.
|
|
Соёлын харилцаа
|
- Данийн Хатан хааны музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын түүх, соёлын бүтээл, олдворыг хоёр орны эрдэмтэд хамтран судлах зорилгоор сургалт, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
|
|
Бусад харилцаа
|
- Данийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч “FLSmidth” компани зэс баяжуулагч төхөөрөмж нийлүүлэхээр “МАК” групптэй 2012 онд гэрээ байгуулсан бөгөөд 1 сая тонн хүчин чадал бүхий Хөх Цавын цемент, шохойн үйлдвэрийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр ашиглалтад оруулсан.
- Сүү, сүүн бүтээгдэхүүний технологийг сайжруулах, фермерийн аж ахуйн зааварлах сургалт зохион байгуулах чиглэлээр Хөвсгөл аймагт төсөл хэрэгжиж байна.
- Налайх дүүргийн ундны усны хэмжээг нэмэгдүүлэх, ундны усны чанар болон бохир усны цэвэрлэх байгууламжийн стандартыг сайжруулах, Скандинавын орнуудын стандартыг нэвтрүүлэх зорилгоор Дани улсын “ДВС Вандтехник” компанитай хамтран ажиллах Санамж бичигт 2013 оны 1 дүгээр сард гарын үсэг зурсан.
- Дархан хотын дулааны хангамжийн сүлжээг сайжруулах зорилгоор Эрчим хүчний яам, Дарханы Дулааны Сүлжээ компани болон Дани Улсын “Эрчим хүчний шийдлүүд” /Danish Energy solutions/ байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
|
|
Дөрөв. Харилцааны эрх зүйн үндсүүд
|
|
Байгуулсан гол хэлэлцээрүүд
|
- Данийн Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн “Монгол дахь чөлөөт хэвлэл” төслийн гэрээ /1992 он/
- Данийн Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн “Монгол дахь чөлөөт хэвлэл” төслийн гэрээ /1995 он/
- Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Данийн Вант Улс хоорондын хэлэлцээр /1995 он/
- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол Улс, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг хоорондын хэлэлцээр /1992 он/
- Сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн болон хувцас худалдаалах журмын тухай Монгол Улс, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг хоорондын хэлэлцээр /1993 он/
- Сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн, бэлэн хувцас худалдаалах журмын тухай Монгол Улс, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг хоорондын хэлэлцээрийн зарим заалтыг шинэчлэн өөрчилсөн тухай санамж бичиг /1998 он/
|