Монгол - Финландын харилцаа
2025-07-23
|
Дипломат харилцаа |
1963 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2009 онд Стокхолм дахь ЭСЯ-аа нээж, хавсран суух болсон. Финландын тал Бээжин дэх ЭСЯ-аар хавсран суудаг.
Монгол дахь Финландын Өргөмжит консул Д.Баясгалан 2008 оноос хойш ажиллаж байна. Монгол Улсаас Финланд суух Өргөмжит консулаар Микко Пийртола-г 2024 онд томилсон. |
|
Харилцааны түвшин |
Найрсаг түншлэлийн харилцаатай |
|
Харилцан айлчлалууд |
Монголын талаас:
Л.Энх-Амгалан нар тус тус айлчилсан.
Финландын талаас:
|
|
Хоёр талын харилцааны механизмууд |
|
|
Эдийн засгийн харилцаа |
|
|
Худалдааны бүтэц |
Худалдааны нийт эргэлт: 73,4 сая ам.доллар /2024 он/ Экспорт: 38.9 мянган ам. доллар Импорт: 73 сая ам.доллар
Импортын гол бүтээгдэхүүн: Тусгай зориулалтын машин, механизм, үүнд бульдозер, авто хусуур, тэгшлэгч, хамагч, механик хүрз, экскаватор, зам индүүдэгч зэрэг зөөвөрлөх, тэгшлэх, сэндийлгэх, цас цэвэрлэгч бусад машин механизм, ачааны тэрэг, цахилгаан хөдөлгүүр, тээврийн хэрэгслийн эд анги, тоног төхөөрөмж, машин механизм, архи, дарс. |
|
Хөрөнгө оруулалт |
Финландын талаас нийт 42 сая ам. долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн |
|
Зээл, тусламж |
Финландын Засгийн газрын Хөгжлийн санхүү, хөрөнгө оруулалтын сан (Finnfund) нь Хасбанкинд жижиг, дүнд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн зээлийн эх үүсвэрт 5 сая ам.долларын зээл олгосон. Финландын хүүгүй зээлээр “Багахангайн мах боловсруулах үйлдвэр”-ийг 1994 онд байгуулсан. Жилд 900 тн төрөл бүрийн хиам үйлдвэрлэх хүчин чадалтай, бүтээгдэхүүнийг Финландад гаргах хэлбэрээр зээлийг 2004 онд төлж дуусахаар тохиролцсон. Үйлдвэрийг барьж байгуулахад зориулж 1990 онд тэр үеийн Улсын банк гэрээ байгуулан “Финиш экспорт кредит” хэмээх финландын төрийн өмчийн банкнаас нийт 11, 878, 155 шв. франкийн хүүгүй зээл авсан. Финланд Улс 1995 онд Европын Холбооны гишүүн болсноор тус үйлдвэр нь бүтээгдэхүүнээ финландад гаргах болмжгүй болсон. Үндсэн өрийн 70 хувийг чөлөөлж, үлдсэн хэсгийг алт, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнээр төлөхөөр 2008 оны 4-5 дугаар сард Сангийн яамнаас финландын талтай тохиролцож, хоёр талын холбогдох байгууллагууд тохиролцсоны дагуу төлбөр хийгдсэн. Үйлдвэрийн үйл ажиллагаа 2004 онд зогссон.
|
|
Хүмүүнлэгийн болон бусад харилцаа |
|
|
Иргэд харилцан зорчих нөхцөл |
Бүх төрлийн паспорттой иргэд визтэй зорчино. |
|
Байнга оршин суугаа иргэдийн тоо |
40 орчим иргэн ажиллаж, амьдарч байна. |
|
Харилцааны эрх зүйн үндсүүд |
|
|
Байгуулсан гол хэлэлцээрүүд |
|