НОРДИКИЙН ТУХАЙ

2024-01-25


Нордикийн орнуудын тухай, тэдний түүх, соёл,  хөгжил дэвшил, шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, ард түмнийх нь  амьдрал, зан заншил, боловсрол зэрэг аль болох олон сэдвээрх мэдээ, мэдээллийг Нордикийн бүс нутгийг сонирхогч монголчууддаа хүргэх зорилгоор “НОРДИКИЙН ТУХАЙ” буланг ЭСЯ-ны вэб хуудсанд нээж байна.

Энэхүү буланг бид тогтмол баяжуулж ажиллах бөгөөд Та бүхэн оруулж буй мэдээ, мэдээллийн талаар ЭСЯ-ны холбогдох ажилтны цахим хаягаар харьцаж санал бодлоо солилцох боломжтой.