Гадаад паспорт захиалах
2022-11-17
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
16-аас дээш нас:
- Цагаан дэвсгэр дээр 3.5 х 4.5 см хэмжээтэй цээж зураг файл хэлбэрээр авч ирнэ. / Зургийн стандартыг дэлгэрэнгүй харах/
- Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх (зөвхөн хугацаа нь хүчинтэй иргэний үнэмлэхтэй иргэн шинэ паспорт захиална)
16-аас доош нас:
- Цагаан дэвсгэр дээр 3.5 х 4.5 см хэмжээтэй цээж зураг файл хэлбэрээр авч ирнэ. / Зургийн стандартыг дэлгэрэнгүй харах/
- Төрсний гэрчилгээ
- Эцэг/эхийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх.
Төлбөр 550 крон (ханшийн зөрүүнээс үүдэн өөрчлөгдөх магадлалтай)
САНАМЖ:
- Та өөрийн болон бусдын цагийг хэмнэх үүднээс https://mongoliainsweden.simplybook.it/v2/ холбоосоор орж консулын үйлчилгээний цаг захиална уу.
Цаг товлоогүй иргэдэд үйлчлэх боломжгүйг анхаарна уу. - Насанд хүрсэн иргэн өөрийн биеэр ирж, захиална. Бусдын өмнөөс паспорт захиалгыг хүлээж авахгүй.
- Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгалт хийхгүй болсон тул шинээр паспорт захиална уу.