Шведийн Улсын харьяат иргэн болох хүсэлт гаргагч гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих журамд орж буй өөрчлөлтийг Засгийн газраас нь 2026.02.09-ний өдөр танилцуулсан тухай
2026-02-17
Шведийн Улсын харьяат иргэн болох хүсэлт гаргагч гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих журамд орж буй өөрчлөлтийг Засгийн газраас нь 2026.02.09-ний өдөр танилцуулсан тухай
Швед Улсын иргэн болохыг хүсэгчдэд тавигдах шаардлага, журамд 4 төрлийн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бөгөөд шинэ журмыг 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөнө.
- Швед Улсад байнга оршин суусан байх хугацааны шаардлагыг доорх байдлаар нэмнэ.
|
|
Швед Улсад оршин суусан байх хугацааны шаардлага |
|
|
Одоо хэрэгжиж буй журам |
2026.06.06-ны өдрөөс |
|
|
Оршин суух эрхтэй гадаадын иргэн |
5 жил |
8 жил |
|
Харьяалалгүй иргэн |
4 жил |
5 жил |
|
Дүрвэгч |
4 жил |
7 жил |
|
Шведийн харьяатаа сэргээх, Шведийн иргэнтэй гэр бүл болсон эсхүл хамтран амьдрагч /самбо/ |
3 жил |
7 жил |
ЖИЧ: Энэ хугацаанд Швед Улсад боловсрол эзэмшсэн, суралцсан жил хамаарахгүй.
- Иргэншил хүсэх шалгалтад тэнцсэн байх шаардлагыг 6 дугаар сарын 6-ны өдрөөс нэвтрүүлнэ.
Швед хэлний мэдлэгийн түвшинд дараах түвшинг тэнцсэн гэж тооцно.
- Шведийн Бүрэн бус боловсрол /Grundskola/ эзэмшсэн байх,
- Бүрэн дунд боловсрол /Gymnasiet/ эзэмшсэн байх,
- Цагаачлагчдад зориулсан Швед хэлний (SFI) сургалтын D түвшинд тэнцсэн байх эсхүл
- SwedEx шалгалтын яриа, бичгийн шалгалтын А2 түвшин, унших, сонсох шалгалтын В1 түвшинд тэнцсэн байх.
Шведийн нийгмийн мэдлэгийн шалтгалтыг Samhällskunskap эсхүл Samhällsvetenskap -н шалгалтын оноо байх боломжтой.
- Гэмт хэрэг, зөрчилд холбогдон ял эдэлж байгаагүй байх
Швед Улс төдийгүй бусад гадаадын улс, эх орондоо гэмт хэрэг, зөрчилд холбогдон ял эдэлж байсан эсэхийг хатуу шалгана. Швед Улс эсвэл бусад улсад хугацаа хэтэрсэн өр, зээлтэй бол зөрчилд тооцно.
Энэ шаардлага 15 буюу түүнээс дээш насны хүсэлт гаргагч бүрт хамаарна.
- Баталгаатай орлогын эх үүсвэртэй байх
Хүсэлт гаргагч насанд хүрсэн хүн тус бүр тогтмол орлоготой, тогтсон ажилтай байх шаардлага тавьж, сарын орлого нь бүх татварын дараа 20 000 швед кроноос дээш байх шаардлага тавина.
Сүүлийн 3 жилийн хугацаанд Швед Улсаас амьжиргааны аливаа тэтгэмжийг 6 сараас илүү хугацаанд аваагүй байх ёстой.
Мэдээллийн дэлгэрэнгүйг Швед Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудас https://regeringen.se/ , Харьяатын газрын албан ёсны цахим хуудас https://www.migrationsverket.se/ -наас авах боломжтой.