Швед Улсад орогнол хүсэх журамд орж буй өөрчлөлтийг Засгийн газраас нь 2026.02.06-ны өдөр танилцуулсан тухай

2026-02-17


 

 

Швед Улсад орогнол хүсэх журамд орж буй өөрчлөлтийг Засгийн газраас нь 2026.02.06-ны өдөр танилцуулсан тухай

 

Энэхүү шинэ журмаар Швед Улсад Орогнол хүсэгчид зөвхөн Шилжилт, хөдөлгөөний газраас заасан байранд амьдрах бөгөөд тусгайлан заасан байранд амьдрахаас татгалзсан тохиолдолд санхүүгийн тэтгэмж олгохгүй буюу зарим тохиолдолд орогнол олгохоос татгалзах үндэслэл болно. Шинэ журам 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ.

 

Хүсэлтийг судлах хүрээнд орогнол хүсэгчийн хурууны хээ, зураг зэрэг биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийг авч, Европын Холбоо болон Шенгений бүсийн бусад оронд орогнол хүссэн эсэх, тэдгээрийн иргэншил авсан эсэх, анх Шенгений бүсэд нэвтэрсэн визийн мэдээлэл зэргийг нягтлан тулгаж, ярилцлага хийнэ.

 

Орогнол хүсэгчид өмгөөлөгч авах эрхтэй. Өмгөөлөгчийг Шилжилт, хөдөлгөөний газраас томилох боловч өмгөөлөгчид нь бие даасан үйлчилгээ үзүүлдэг тул Шилжилт хөдөлгөөний газраас өмгөөллийн явцад нөлөөлөхгүй. Орогнол хүсэгч нь өөрөө өмгөөлөгч авбал, төлбөрөө өөрөө хариуцна.

 

Орогнох хүсэлтийг Харьяатын газар (Migrationsverket) хэлэлцэж, шийдвэр гаргах бөгөөд Орогнол хүсэгчдэд Орогнол хүсэгчийн карт (LMA карт буюу Lagen om mottagande kort) олгоно. Орогнол хүсэгчийн LMA карттай иргэдэд эмнэлэг, боловсролын үйлчилгээ үнэгүй.

 

            Орогнол хүсээд татгалгалзсан хариу авсан Монгол Улсын иргэд эх орондоо буцаж, эргэн суурьших мөнгөн тэтгэмжид хамрагдах эрхтэй. Тэтгэмжид хамрагдахад сайн дураараа буцаж байх, буцах шийдвэрийг давж заалдахгүй байх шаардлага тавигдана. Орогнох хүсэлтээ буцаан татаж, эх орондоо буцах тохиолдолд мөн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой.

 

Харьяатын газрын Эргэн суурьших санхүүгийн дэмжлэг үзүүлэх 17 орны жагсаалтад Армени, Бангладеш, БН Ардчилсан Конго Улс, Эль Салвадор, Этиоп, Гамби, Ирак, Йордан, Монгол, Морокко, Нигери, Пакистан, Сомали, Сири Улс багтдаг.

 

 

 

Мэдээллийн дэлгэрэнгүйг Швед Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудас  https://regeringen.se/ , Харьяатын газрын албан ёсны цахим хуудас https://www.migrationsverket.se/   -наас авах боломжтой.